Бидний тухай

Удирдлагын мэндчилгээ

Манай улсад Авто тээврийн байгууллага 98 жил, улс хоорондын нүүрс тээвэр 18 жил шинэ тутам хөгжиж байгаа салбар, үүний дотор манай байгууллага 14 жил оргүй хоосон тал дээр банк, санхүүгийн байгууллага, хувь хүний өндөр хүүтэй арилжааны зээлийн эх үүсвэртэй нэг тээврийн хэрэгслээс өнөөдрийн түвшинд хүрч, ажилтай ажилгүй, орлоготой орлогогүй, тээврийн хөлсний хамгийн бага нөхцөлд ч ажиллаж Захиргааны 32 ажилтан, 89 жолоочтойгоор  ажилчид, жолооч тэдний ар гэр хань, үр хүүхэд, асран хамгаалалтад байдаг эцэг эх, төрөл төрөгсөдтэй нийлээд 600-аад хүний аж амьдралыг нуруундаа үүрсэн нийгмийн агуулга, ач холбогдол, хариуцлагаараа өргөн цар хүрээтэй үйл ажиллагаатай, захиалагч, харилцагч байгууллагууд, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, өөрийн гэсэн менежменттэй, хөдөлмөрийн хүний дусал хөлсний цуглуулга болж, эрсдэл туйлын өндөртэй, бизнесийн талбарт цаг хугацааны шалгуур даван төрийнхөө санхүүгийн галыг тасралтгүй залгуулах үйлсэд үлгэр жишээ хувь нэмрээ оруулж байгаа, ГЕГ-ын итгэмжлэгдсэн, салбартаа нэгж тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлэгч хамт олон, байгууллага болсон.

"Бидний бүтээснээсээ ихийг хийж бүтээх ШИНЭ ҮЕ  эхэлсэн"
ИКС ЭМ СИ ХХК- ийн  Захирал ЦЭДЭНДОРЖ ХИШИГСҮРЭН

Үлгэр жишээ 2 автобаазыг байгуулж, 14 жилийн нягт нямбай, хийдэл гаргаагүй удирдлага, зохицуулалт, хяналт, шалгалт, үйл ажиллагааны дараалал алдахгүй өндөр шаардлага, тасралтгүй тогтмол удирдлага, зохион байгуулалт, шалган зөвлөсөн, ганцаарчилсан, хэсэгчилсэн, нийтийн сургалт, хурал, зөвөлгөөнийг хийж, мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлж тээврийн үр өгөөжийг дээшлүүлсний үр дүнд Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны 2019 оны “Манлай Байгууллага”-аар шалгарсан.  Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 100 хувь монгол хүн ажилладаг, 100 хувь парк ашиглалттай орчин цагийн “Эрсдэлгүй Мэргэшсэн Стандарт” ханган ажиллахад сэтгэл гарган хамтран ажилласан нийт ажилтан, ажилчид жолооч нартаа удирдлагын зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.

Эрхэм зорилго

Техник, технологийн дэвшил, мэргэшсэн хүний нөөцдөө тулгуурлаж, удирдлага, хяналт, үйл ажиллагааны хөгжүүлэлтээр тээврийн хэрэгслийн ашиглалтыг сайжруулж, нэгж тээврийн хэрэгслээр гүйцэтгэх ачаа эргэлтийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ.

Байгууллагын уриа

Шилдэг компанийг хайж олох биш Шилдэг компанийг хамтдаа бий болгох нь Ажилтан хүний хамгийн том Амжилт юм.

Алсын хараа

Дотоодын болон олон улс хоорондын гурвалсан цогц тээвэрт бүрэн шилжинэ. 

Section 1

January 1, 2022

2012

“Шунхлай трейдинг” ХХК-ийн “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ” цом, өргөмжлөлөөр шагнагдсан

Section 3

January 1, 2022

2012

“Автотехникийн үйлчилгээ тээвэр зуучын өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэг”-ийн “PLATINIUM” зэрэглэл, “MININUM” ангилалын батламж

Section 5

January 1, 2022


2011-2012

Энержи ресурс” ХХК-ийн 2011-2012 оны ажил дүгнэлтээр нэгж автомашинаар гүйцэтгэсэн ачаа эргэлтээрээ нийт гэрээт 48 компанийн 2-Р БАЙРТ шалгарсан

Section 2

January 1, 2022

2012

“НИЙГЭМД СТАНДАРТ ХЭВШҮҮЛЭХ САН” төрийн бус байгууллагын “ТОП СТАНДАРТ” цом, батламжаар шагнагдсан

Section 4

January 1, 2022

2014

Өвөрхангай аймгийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА” -аар шалгарсан

ИКС ЭМ СИ ХХК- ийн бүтэц, зохион байгуулалт